Тулгар төрийн 2229, Их Монгол улсын 814, ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадамд хүчит 512 бөх барилдаж байна.
Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд улсын аварга дөрөв, улсын арслан гурав, улсын гарьд гурав, улсын заан гурав, улсын харцага найм, улсын начин 12, аймгийн арслан 27, аймгийн заан гурав, аймгийн харцага нэг бөх зодоглосон юм.
Аварга арслангууд бүгд учраа бөхөө хаясан бол улсын гарьд Ө.Бат-Орших цэргийн арслан Г.Жамбалдоржид, Ж.Бат-Эрдэнэ аймгийн арслан Х.Цогтгэрэлд уналаа.
Түүнчлэн түрүүлэх бөхийн таамагт дээгүүр явж байсан улсын заан Н.Жаргалбаяр цэргийн арслан Т.Дүгэрдоржид бүдрэв.
Улсын харцага цолтой найман бөхөөс ганц М.Бадарч аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнэг давлаа. Начин цолтнуудаас Б.Бадамсүрэн, Д.Энхбаяр, Э.Даш нар учраагаа дийлсэнгүй.
Тавын даваанд улсын цолгүй 14 бөх үлдээд байна.