Тулгар төрийн 2229, Их Монгол улсын 814, ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадамд хүчит 512 бөх зодоглосон юм.
Үзүүр түрүүнд Увс аймгийн Ховд сумын уугуул улсын аварга Намсрайжавын Батсуурь, Увс аймгийн Давст сумын уугуул улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс нар үлдэв.
Нэг нутгийн хоёр хүчтэн 20 орчим минут хүч шавхсаны эцэст П.Бүрэнтөгс арслан улсын наадамдаа гурав дахиа үзүүр түрүүнд үлдэж хоёрт нь түрүүллээ. Тэрбээр 2012 онд аймгийн арслан цолтойгоос шууд улсын наадамд түрүүлж, арслан цол хүртсэн билээ.
Их шөвөгт Ховд аймгийн Чандмань сумын уугуул улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан, Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул улсын харцага Мягмарын Бадарч нар шалгарсан юм. Харцага М.Бадарчид заан цол олгов.
Улсын цол авсан бөхчүүд
Аварга
- Пүрэвийн Бүрэнтөгс (нас: 32)
Заан
- Мягмарын Бадарч (нас: 29)
Харцага
- Цэдэнбазарын Одбаяр (нас: 33)
- Батсуурийн Бат-Орших (нас 33)
- Батсүхийн Зоригтбаатар (нас 25)
Начин
- Шархүүгийн Пүрэвгарьд (нас 28)
- Доржхандын Хүдэрбулга (нас 28)
- Хутагийн Цогтгэрэл (нас 28)
- Цэрэндоржийн Мөнхбаяр (нас 27)
- Нурланы Мустафа (27)
- Төрмөнхийн Дүгэрдорж (нас 27)
- Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ (нас 25)