Сайн байцгаана уу? Энэхүү дугаараа бид гүйлтийн тухай мэдээ, мэдээллийг түгээдэг Run Ants Run подкасттай хамтран бэлтгэв. Дугаарын зочдоор Монголын марафон гүйлтийн домогт тамирчин, Олимпийн наадамд 4 удаа эх орноо төлөөлөн оролцсон, Ази тивийн аварга, МУГТ Б.Сэр-Од (Монголын #1 Марафонч Б. Сэр-Од) болон түүний дасгалжуулагч, гэргий О.Оюунтуяа (Oyuntuya Odonsuren) нар оролцож, марафон гүйлтийн спорт мөн тэдний хамтдаа бүтээсэн олон гайхалтай амжилтууд, ирээдүйн төлөвлөгөө зэрэг сэдвүүдээр ярилцлаа. Түүнчлэн подкаст маань та бүхний сонорт хүрч буй энэ өдөр буюу 10-р сарын 7-ны өдөр Б.Сэр-Од ахын маань төрсөн өдөр тохиож байна. Төрсөн өдрийн мэндийг олон жил Монгол түмнээ спортын бахдам амжилтуудаараа баярлуулаарай гэсэн ерөөлийн хамтаар дэвшүүлье!
#7 Марафон гүйлт
3168