UFC Энтони Жошуад санал тавина

1889

Америкийн холимог тулааны хамгийн том холбоо болох UFC-гийн босс Дана Уайт мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга Энтони Жошуаг урвуулахаар төлөвлөж байна. Английн Телеграф сонины сэтгүүлч Гарет Дэвисийн мэдээлснээр Дана Уайт англи боксчныг UFC-д тулалдуулахын тулд 500 сая ам.долларын гэрээ санал болгосон аж.

Энэ жил 28 настай Энтони Жошуагийн хувьд мэргэжлийн боксын рингэнд 20 тулаан хийж, бүгдэд нь хүнд цохилтоор ялалт байгуулсан билээ. Лондоны олимпийн аварга Э.Жошуа Украины хүнд жингийн аварга Владимр Кличког ялж, дэлхийн аварга цол хүртсэн. Тэрбээр ирэх ням гаригт Уэйлсийн Кардифф хотноо Австралийн боксчин Жосеф Паркертай аваргаа хамгаалах тулааныг хийнэ. Хэрвээ англи эр ялж чадвал Кличкогоос булаасан WBA холбооны аваргын бүсээ хамгаалаад зогсохгүй WBO холбооны шинэ аварга болох юм.