Тамирчдын өсөлт хөгжилт болон хувийн амьдрал, карьерын өсөлт төлөвлөлт тал дээр дэмжлэг үзүүлэхээр Тамирчны манлайлал 2020 хөтөлбөр зарлагджээ.
“Нинжа Чононууд” спорт сангаас санаачлан хэрэгжүүлж байгаа энэхүү хөтөлбөрт шалгарсан оролцогч нар (тамирчид) гурван өдрийн турш үргэлжлэх тамирчны карьер шилжилт хийхэд хэрхэн бэлтгэх, хувь хүний хөгжүүлэлт, спортын бэлтгэжилт, сэтгэл зүйн сургалтуудад хамрагдана.
Өөрийгөө хөгжүүлэхэд анхаардаг тамирчин бүрт зориулсан хөтөлбөр юм.
Мөн түүнчлэн спортын холбоод, клубийн удирдлагууд, дээл лиг, улсын аваргын түвшинд оролцдог тамирчдаа энэ хөтөлбөрт хамруулах нь тамирчны үнэ цэнийг нэмэгдүүлээд зогсохгүй, ирээдүйд оруулах томоохон оюуны хөрөнгө оруулалт болно.
Бүртгүүлэх: https://forms.gle/g5hSAmA4uWKpqqH9A
Бүртгэлийн хугацаа XI.20 болж сунгагдсан ба цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хөтөлбөр онлайнаар явагдах болсон.
Эх сурвалж: Тамирчны манлайлал 2020