Б.Отгонболдод хүндэтгэл үзүүллээ

342

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, 2023 оны шилдгийн шилдэг тамирчин, “Бөртэ Чоно-2023” Тэргүүн дээд шагналын эзэн Б.Отгонболдыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтанд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар болон Байт харвааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Золжаргал, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ю.Ганзориг нар байлцав.

Уулзалтаар байт харвааны тамирчдын бэлтгэл сургуулилт, цаашдын тэмцээн уралдаан болон тамирчдын нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллийн тухай хэлэлцлээ.

Байт харвааны баг тамирчдын тухайд эрэгтэй багийн төрлөөр олимпын эрх авах зорилготойгоор бэлтгэл сургуулилтаа базааж байгаа бөгөөд Олимпын эрх олгох Дэлхийн цомын тэмцээн ирэх 6-р сард Турк улсын Анталия хотод болно.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг баг тамирчидаа байнга дэмжиж ажиллахаа илэрхийлээд “Парис-2024” Олимпын наадамд өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

Эх сурвалж: МҮОХ