Их долоо дэмжиж байна

1298

“Токио-2020” олимпын наадамд оролцох ОХУ-ын баг тамирчид Үндэсний олимпын хорооныхоо далбаан дор оролцохоор боллоо.

Учир нь Швейцарийн Лозанн хотод төвтэй Олон улсын спорт арбитрын шүүх (CAS)-ээс ОХУ-ын баг тамирчдыг “Токио-2020” Зуны XXXIII олимпын наадам, “Бээжин-2022” өвлийн XXIV олимпын наадамд оролцох эрхийг нь хассан.

Гэхдээ допингийн асуудалд холбогдоогүй тамирчдыг ОУОХ-ны далбаан доор хатуу хяналтын дагуу зун, өвлийн олимпод оролцуулахаар болоод байсан юм. Олон улсын допингийн эсрэг байгууллага буву WADA нь төр засгийн бодлоготой, нарийн системтэй дэмжлэгээр оросын тамирчдын нууцаар допинг хэрэглэх зөрчлийг гааруулж, шударга бус, бохир өрсөлдөөнийг олимп, дэлхийн түвшинд санаатайгаар бий болгон, олон улсын хатуу дүрэм журмыг ноцтой зөрчсөн гэх олон баримт нотолгоогоор ОХУ-ыг буруутгаж байгаа юм.

Мөн Их долоо (G7)-гийн чуулга уулзалтыг энэ зун Их Британид зохиох болсныг мэдэгдэхийн зэрэгцээ, мөн энэ зун Япон улсад зохиогдох хүн төрөлхтний спортын наадмыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: МҮОХ