Өнөөдөр Монголын Үндэсний Олимпийн Хороо, Боловсролын хүрээлэн, Монголын Үндэсний Олимпийн Академи хамтран “Олимпизм-боловсрол-биеийн тамир, спорт” сэдэвт олон улсын цахим сургалт-семинарыг зохион байгуулж байна.
Монголын үндэсний олимпийн хороо байгуулагдсаны 65 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү цахим олон улсын сургалт семинарт олимпийн их гэр бүлийн 170 гаруй гишүүд, спорт сонирхогч оролцож байна.
Энэ удаагийн сургалт-семинарт ОХУ, Болгар, Энэтхэг, Украйн улсын эрдэмтэн, судлаачид урилгаар оролцож, олон нийтэд олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, олимпийн боловсролыг олгох тэргүүн туршлагаасаа хуваалцах юм.
Семинарт оролцох:
Платформ: ZOOM
Холбоос: СЕМИНАР
Meeting ID: 912 4645 5664
Password: 2021
Сургалт-семинарын дэлгэрэнгүй мэдээлэл, хөтөлбөр:
Эх сурвалж: МҮОХ