“Токио-2020” олимптой холбоотой 100 баримт 1-25

1282

Токио-2020 олимпийн наадмыг зохион байгуулах Япон улс болон олимпийн тухай “Таны мэдэх ёстой 100 баримт”-ыг цувралаар хүргэж байна.

Олимпийн наадам эхлэхээс 100 өдрийн өмнө зохион олон ОУОХ-ноос нийтэлсэн “Токио-2020” зуны олимпийн наадмын талаарх 100 баримт мэдээллийг МҮОХ-ны орчуулж нийтэлсэнээр хүргэе.

Нэгдүгээр хэсэг:

1. Олимпийн наадам 2021 оны 7-р сарын 23-наас 8-р сарын 8-ны өдрүүдэд болно.

2. Олимпийн наадам болох цэнгэлдэх хүрээлэнг 1964 оны Токиогийн олимпийн наадмын суурин дээр шинээр бүтээн байгуулсан.

3. “Токио-2020” Олимпийн наадамд каратэ, спорт авиралт, сёрфинг, скейтбординг, софтбол / бейсбол гэсэн таван шинэ спорт багтсан.

4. Токио хот нь дэлхийн хамгийн их хүн амын нягтшилтай метрополитан бүс нутагт байрладаг бөгөөд 2020 оны байдлаар 37.393 сая гаруй хүн оршин сууж байна.

5. Эрэгтэйчүүдийн 100 метрийн дэлхийн дээд амжилт нь 9.58 секунд бөгөөд 2009 онд Ямайкийн тамирчин Усейн Болт тогтоожээ.

6. Австрали, АНУ, Испани нь “Токио-2020”-д багийн спортын төрлөөр хамгийн олон эрх авсан гурван улс юм.

7. Япон бол хүн амын тоогоороо дэлхийд XI байрт орохын зэрэгцээ хамгийн их төвлөрсөн, хотжсон орны нэг юм.

8. Эрэгтэйчүүдийн өндрийн харайлтын дэлхийн дээд амжилт нь 2.45 метр бөгөөд Кубын Хавьер Сотомайор 1993 онд тогтоожээ.

9. Япон улс нь 47 мужид хуваагддаг бөгөөд сонгогдсон засаг дарга ба хууль тогтоох байгууллага удирдан хянадаг.

10. “Токио-2020” наадмын соёлын албан ёсны хөтөлбөрийг NIPPON фестиваль гэж нэрлэдэг бөгөөд 2021 оны 4-р сараас 9-р сар хүртэл зохион байгуулдаг аж.

11. “Токио-2020” Олимпийн наадмын билгэдэл сахиус( Маскот )-ын нэрийг MIRAITOWA гэдэг.

12. “Токио-2020”-д спортын 33 төрлөөр өрсөлдөнө.

13. “Токио-2020” Олимпийн наадмын хөтөлбөрт жүдо (холимог баг), триатлон (холимог буухиа), хөнгөн атлетик (4х400 метрийн буухиа), байт харваа (холимог хос), ширээний теннис (холимог хос), буудлага (10м-ийн хийн урт бууны холимог баг, 10 м-ийн хийн гар бууны холимог баг таваг буудлага холимог баг) усанд сэлэлт (4х100 м холимог буухиа) зэрэг спортын холимог төрөл багтжээ.

14. Дахин боловсруулсан хуучин гар утсаар 5000 орчим Олимпийн медалийг урлана.

15. “Токио-2020” Олимпийн бамбарыг сакура буюу япончуудын хайрладаг интоорын цэцэг хэлбэртэй бүтээжээ.

16. Эмэгтэйчүүдийн 100 метрийн дэлхийн дээд амжилтыг ( 10.49 секунд ) АНУ-ын Флоренс Гриффит-Жойнер 1988 онд тогтоожээ.

17. Олимпийн наадмын бамбарт буухиа 3-р сарын 25-наас 7-р сарын 23 хүртэл 121 хоног үргэлжилнэ.

18. “Токио-2020” Олимпийн наадамд тамирчид 33 спортын төрөлд 339 багц медалийн төлөө өрсөлдөнө.

19. Тадахиро Номүра бол гурван удаа олимпийн аварга болсон цорын ганц жүдоч билээ (60 кг-ийн жинд “Атланта-1996”, “Сидней-2000”, “Афин-2004”). Түүний амжилтыг “Лондон-2012”, “Рио-2016” олимпийн наадмын +100 кг-ын аварга Францын жүдоч Тедди Ринер давтах зорилго өвөртлөн “Токио-2020” олимпийн татами дээр өрсөлдөнө.

20. Медаль гардуулах ёслолын индэр бүтээхэд 24.5 тонн ашигласан хуванцар цуглуулав.

21. Анх удаа 206 багийн бүрэлдэхүүнд дор хаяж нэг эмэгтэй, нэг эрэгтэй тамирчин багтана.

22. Эмэгтэйчүүдийн өндрийн харайлтын дэлхийн дээд амжилт 2.09 м бөгөөд түүнийг Болгарын тамирчин Стефка Костадинова 1987 онд тогтоосон.

23. Олимп, паралимпийн наадам нийт 43 талбайд болно.

24. Марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн дэлхийн дээд амжилт нь 2 цаг 1 минут 39 секунд бөгөөд Кенийн Элиуд Кипчоге 2018 онд тогтоожээ.

25. БНХАУ-ын эмэгтэйчүүдийн волейболын баг нь дөрөв дэх олимпийн аварга цолоо хүртэхээр Токиод очно. Тэд 1984 оны Лос-Анжелесийн олимпод түрүүлж байсан бөгөөд домогт Лан Пин тоглож байсан.

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпийн Хороо