Токио-2020 олимпийн наадмыг зохион байгуулах Япон улс болон олимпийн тухай “Таны мэдэх ёстой 100 баримт”-ын хоёр дахь цувралыг хүргэж байна.
Олимпийн наадам эхлэхээс 100 өдрийн өмнө зохион олон ОУОХ-ноос нийтэлсэн “Токио-2020” зуны олимпийн наадмын талаарх 100 баримт мэдээллийг МҮОХ-ны орчуулж нийтэлсэнээр хүргэе.
Нэгдүгээр хэсэг: Баримт 1-25 (унших)
Хоёрдугаар хэсэг: Баримт 26-50 (унших)
Гуравдугаар хэсэг: Баримт 51-75 (унших)
Дөрөвдүгээр хэсэг: Баримт 76-100
76. Япон улсын уламжлалт дэн буудлыг Рёокан гэдэг бөгөөд зочид буудлын тав тух болон үндэсний хэв шинжийг хослуулснаараа онцлогтой.
77. Токио-2020 олимпийн наадмын теннисний төрөл “Ариаке теннис парк” цогцолборт болно. Энэ цогцолборт эрэгтэй ATP холбоо ба эмэгтэй WTA холбооны цуврал тэмцээн зохион байгуулагддаг юм.
78. Япон улс анх 1912 онд Олимпийн наадамд оролцжээ. Ойрын зайн гүйгч Мишима Яхико, холын зайн марафонч Канагүри Шизо нар улсынхаа анхны олимпийн түүхийг бичилцсэн байна.
79. Токио-2020 Олимпийн наадмын эхний тэмцээн 7 дугаар сарын 21-ний өглөө 9:00 цагт софтболын төрлөөр Австрали-Японы багийн хооронд эхлэх юм.
80. “Хувийн амжилтаа оргилд нь хүргэх”, “Нэг нэгнээ хүлээн зөвшөөрөх”, “Ирээдүйн түүхээ бүтээх алхам” уриа нь Токио-2020 Олимпийн наадмын тулгын гурван үзэл санаа юм.
81. Каноэ завины уулын уруу буух уралдааны усан замыг Япон улсад анх удаа гар ажиллагаагаар байгуулсан бөгөөд байгууламжийг Касай Ринкай парктай зэргэлдээ байрлуулжээ.
82. Интоорын цэцэг сакура нь Япон улсын үндэсний билэг тэмдэг мөн.
83. Японы үндэсний спортын төрөл карате нь Окинава мужаас гаралтай.
84. Токио хотын Шибүяа дөрвөн замын уулзвар нь дэлхийн хамгийн их ачаалалтай уулзварт тооцогддог.
85. Япон улсын экспортод жинтэй нөлөө үзүүлдэг шар буурцгийн цуу нь Вакаяама мужаас гаралтай.
86. Олимпийн медаль гардуулах сүүлчийн ёслол 8 дугаар сарын 08-ны өдрийн 16:30 цагаас эхлэх эрэгтэйчүүдийн усан бөмбөгийн шигшээ тоглолтын дараа болно.
87. Орчин үеийн олимпийн жүдо бөхийг Хёого мужийн уугуул доктор Жигоро Кано үндэслэжээ.
88. Япон улс нь 1964 онд анх удаа Олимпийн наадам зохион байгуулж, талбайн эзэд нийт 29 медаль хүртсэний 16 нь алтан медаль байжээ.
89. Олимпийн бамбарт буухиа 3 дугаар сарын 25-наас эхлэн Япон улсыг тойрон аялж буй бөгөөд FIFA-2011 эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга, Японы Надешико хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тоглогчид галт бамбарыг залжээ.
90. Токио-2020 Олимпийн наадамд 11,000 гаруй тамирчид оролцох төлөвтэй байна.
91. Токио-2020 наадамд оролцогчдын 48% нь эмэгтэй тамирчдаар бүрдсэнээр түүхэндээ анх удаа хүйсийн тэгш тэнцвэрийг хамгийн өндөр үзүүлэлтэд хүргэсэн олимпоор тодорлоо.
92. Япон улсын ерөнхий сайд асан Шинзо Абэ нь Рио-2016 Олимпийн наадмын үеэр Супер Мариогийн өмсгөлтэй гарч Токио-2020 олимпийн наадмыг зарлажээ.
93. Ойролцоогоор 80,000 орчим буддын шашны сүм хийд Япон улсын нутаг дэвсгэрт тархан байрладаг ажээ.
94. Япон улсын анхны алтан медалийг эрэгтэйчүүдийн гурвын харайлтын тамирчин Ода Микио нь Амстердам-1928 Олимпийн наадмаас хүртсэн түүхтэй.
95. 2021 оны долдугаар сард Токио хот нь Олимпийн наадмын бамбарыг асааснаар зун ба өвлийн олимпийг хоёр дахь удаагаа хүлээн авсан дэлхийн 11 дэх хотын зиндаанд хүрэв.
96. Олимпийн марафоны дээд амжилтыг хамгийн удаан эзэмшсэн АНУ-ын марафонч Томас Хикс нь Сент-Луис-1900 наадмын марафон гүйлтээр 3 цаг 28 минут 53 секундэд нийт замаа туулжээ.
97. Токио-1964 Олимпийн наадамд сүүлчийн удаа гүйлтийн шороон хучилттай зам ашиглажээ. Үүнээс хойш Мехико-1968 Олимпийн наадмаас эхлэн гүйлтийн замыг синтетик эдээр хийх болжээ.
98. Япон улсаас эмэгтэй төрөлд анхны алтан медалийг усанд сэлэлтийн тамирчин Маэхата Хидеко нь Берлин-1936 Олимпийн наадмаас 200м-ийн өврөөр даллах төрлөөр хүртэж байв.
99. Эмэгтэйчүүдийн хөнгөн атлетикийн долоон төрөлтийн дэлхийн дээд амжилт нь 7291 оноо бөгөөд түүнийг 1988 онд Америкийн Жеки Жойнер-Керси тогтоож байв.
100. Хэрвээ АНУ-ын сагсан бөмбөгийн супер од Леброн Жеймс нь Токио-2020 наадамд оролцвол түүний хувьд дөрөв дэх Олимп болох юм. Тэрбээр өмнө нь Афин-2004 (хүрэл), Бээжин-2008 (алт), Лондон-2012 (алт) олимпод тоглож байлаа.
Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпийн Хороо