UFC: Алдарт Лук Рокхольд UFC 268 тэмцээнээс хасагдав

1201

Нэгэн цагт Страйкфорс, UFC холбоодын дунд жингийн аварга явсан Л.Рокхольд хагас хүнд жинд өгсөж тулалдаад төдийлөн амжилт гаргаагүй. Харин UFC 268 тэмцээнд тэрээр үндсэн жиндээ эргэн ирж Шон Стрикландтай тулалдах болоод байсан.

Харамсалтай нь саяхан Лук Рокхольд Инстаграмдаа Шон Стрикландын эсрэг тулалдах тулаанаа цуцлах шаардлагатай болсон тухайгаа мэдээлжээ. Эмчийн дүгнэлтээр Лук нурууныхаа 6 дугаар үед гэмтэлтэй гарсан бөгөөд энэ нь үе хооронд байдаг дискнээс үүдэлтэй байгаа аж. Лук гэмтэл илаарштал магадгүй хагас жил хүлээх шаардлагатай болж байгаа юм байна.

Эх сурвалж: ESPN MMA, Mark Raimondi