Италийн Турин хотноо 2025 оны 01 сарын 13-наас 24-ний өдрүүдэд болох спортын 9 төрлөөр болох дэлхийн оюутны спортын Универсад 32 дугаар наадамд 50 гаруй орны 3,000 орчим баг тамирчид оролцоно.
Монголын баг тамирчид энэхүү наадамд уулын цана, уран гулгалт, гүйлтийн цана, шорт трек, снөүбордын 5 спортын төрөлд 20 хүний бүрэлдэхүүнтэй орно. Наадмын шорт трекийн төрөлд Монгол Улсаас 4 тамирчин, 2 албаны хүн очно.
Шорт трекийн эрэгтэй тамирчин Г. Мөнх-Эрдэнэ, М. Бархүү, Э. Мөнх-Эрдэнэ, эмэгтэй тамирчин Б. Гэрэлтуяа нар Турин дэвжээнд хурд, хүчээ сорин өрсөлдөнө. Багийн дасгалжуулагчаар Б. Бат-Оргил, албаны хүнээр МТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц. Нарангэрэл нарын 6 хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм. Монголын Шорт трекийн тамирчид Италийн Турин дах Универсадын тосгонд 1 сарын 16-нд очин байрлаж, бэлтгэл сургалтаа хийн, наадмын сүүлчийн өдрүүдэд болох тэмцээндээ орно. Дашрамд өгүүлэхэд Монголын шорт трейкын тамирчид анх удаагаа 1993 онд Польшийн Закопани хотноо болсон Универсад наадамд эхлэн орсон түүхтэй. Баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе!Италийн Турин хотноо 2025 оны 01 сарын 13-наас 24-ний өдрүүдэд болох спортын 9 төрлөөр болох дэлхийн оюутны спортын Универсад 32 дугаар наадамд 50 гаруй орны 3,000 орчим баг тамирчид оролцоно.
Монголын баг тамирчид энэхүү наадамд уулын цана, уран гулгалт, гүйлтийн цана, шорт трек, снөүбордын 5 спортын төрөлд 20 хүний бүрэлдэхүүнтэй орно. Наадмын шорт трекийн төрөлд Монгол Улсаас 4 тамйирчин, 2 албаны хүн очно.
Эх сурвалж: Mongolian Student Sports Federation/Монголын оюутны спортын холбоо