ОХУ-ын Красноярск хотноо ЗХУ-ын нэрт тамирчин, Олимп, дэлхийн аварга Иван Ярыгины нэрэмжит алтан гранпри тэмцээн үргэлжилж байна.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кгд U23 насны ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн АШТ-ий хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, Төгс дэвжээний бөх Б.Мөнх-Эрдэнэ алтан медаль хүртлээ.
Түүний энэхүү амжилт нь чөлөөт бөхийн эрэгтэй баг тамирчдын 27 жилийн хүлээлт байлаа. Учир нь 1991 онд ОУХМ Л.Сэргэлэнбаатар, 1999 онд МУГТ О.Пүрэвбаатар нар алтан медаль хүртэж байсан он цагаас хойш чөлөөтийн эрэгтэй баг тамирчдын алтан медалийн буухай тасраад байсан юм.
Дэлхийн чөлөөт бөхийн спортод “Бага дэлхийн аварга” хэмээн нэрлэдэг алтан гранприд алдараа цуурайтуулж алтан медаль хүртсэн Б.Мөнх-Эрдэнэдээ халуун баяр хүргэе