#9 Тусгай Олимп

1410

Бүгдээрээ сайн уу? Халдвар хамгааллын дэглэмээ сахиад гэр, гэртээ карантиныг дажгүй өнгөрөөж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Шинэ дугаартаа бид Тусгай Олимп гэж юу болох, спорт оюуны бэрхшээлтэй хүүхэд залуучуудын амьдралд болон нийгмийн чиг хандлагыг эергээр өөрчлөхөд хэрхэн гүүр болж буй талаар Монголын Тусгай Олимпийн Хорооны Спорт хариуцсан захирал Х.Номинзул болон тус хорооны сайн дурын ажилтан, дэмжин тоглогч, хөлбөмбөгийн Дэрэн клубийн тоглогч Н.Эрдэм нарыг урьж ярилцсан юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах, сайн дурын багт нэгдэх, хамтран ажиллах: Монголын Тусгай Олимпийн Хороо