Жүдо бөхийн ДАШТ талаарх бүх мэдээлэл

1840

Ирэх сарын 6-13-ны өдрүүдэд Унгарын Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ болох билээ. Өмнө нь 2017 онд тус тэмцээнийг хүлээн авсан унгарчууд ийнхүү хоёр дахь удаагаа зохион байгуулна. Одоогоор  тэмцээнд 132 орны 715 жүдоч өрсөлдөхөөр нэрээ өгөөд байна.

Унгарыг зорих Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг энд дарж сонирхоно уу!

Цар тахлын хүнд нөхцөлд Унгар улсад болох ДАШТ-д цөөн тооны үзэгчдийг ордонд оруулахаар болжээ. Тэмцээн Будапешт хотын 12500 хүний суудалтай “Ласло Папп” ордонд явагдах юм. Тэмцээний талаар Унгарын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Ласло Доктор Тот “Магадгүй бид хамгийн хэцүү дэлхийн аваргын урд ирээд байна. Цар тахал биднийг хүнд байдалд оруулсан. Өдөр бүр өөр нөхцөл байдал, шинэ сорилтууд. Гэхдээ сүүлийн арван жилийн хугацаанд бид олон томоохон тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулж чадсан. Энэ нь бидэнд итгэл өгч байгаа. ДАШТ эхлэхэд хоёр долоо хоногийн хугацаа үлдээд байгаач бидэнд шийдвэрлээгүй хэд хэдэн асуудал байна. Хамгийн том нь үзэгчид. Унгар улсад ковидын нөхцөл байдал сайжирч буй. Иймээс одоогийн мөрдөгдөж буй дүрмүүд дээр үндэслэн дархлаа тогтсон иргэд тэмцээнээ газар дээр нь үзэх боломжтой” хэмээн мэдэгджээ. 

ХӨТӨЛБӨР

Тэмцээн найман өдрийн турш үргэлжлэх ба өдөр бүр хоёр жингийн барилдаан явагдана. Сүүлийн өдөр багийн барилдаанаар хөшгөө хаах юм. 

VI сарын 4, Баасан гараг: 

  • 23:00 – Эхний өдөр оролцох тамирчдаас дөрөв дэх PCR шинжилгээ авна.

VI сарын 5, Бямба гараг:

  • 20:00 – Сугалаа
  • 23:00 – Тэмцээний хоёр дахь өдөр оролцох тамирчдаас дөрөв дэх PCR шинжилгээг авна.
  • 01:00 – Эрэгтэй -60, эмэгтэй -48 кг жин үзнэ.

VI сарын 6, Ням гараг: 

  • 22:10 – Нээлтийн үйл ажиллагаа
  • 23:00 – Медалын төлөөх барилдаанууд, Эрэгтэй -60, эмэгтэй -48
  • 23:00 – Тэмцээний гурав дахь өдөр оролцох тамирчдаас дөрөв дэх PCR шинжилгээг авна.
  • 01:00 –  Эрэгтэй -66, эмэгтэй -52 кг жин үзнэ.

VI сарын 7, Даваа гараг: 

  • 23:00 – Медалын төлөөх барилдаанууд, Эрэгтэй -66, эмэгтэй -52 кг
  • 23:00 – Тэмцээний дөрөв дэх өдөр оролцох тамирчдаас дөрөв дэх PCR шинжилгээг авна.
  • 01:00 –  Эрэгтэй -73, эмэгтэй -57кг жин үзнэ.

VI сарын 8, Мягмар гараг: 

  • 23:00 – Медалын төлөөх барилдаанууд, Эрэгтэй -73, эмэгтэй -57кг
  • 23:00 – Тэмцээний тав дахь өдөр оролцох тамирчдаас дөрөв дэх PCR шинжилгээг авна.
  • 01:00 – Эрэгтэй -81, эмэгтэй -63кг жин үзнэ.

VI сарын 9, Лхагва гараг: Эрэгтэй -81, эмэгтэй -63кг  өрсөлдөнө. Бусад арга хэмжээ дээрх цагтай ижил.

VI сарын 10, Пүрэв гараг: Эрэгтэй -90, эмэгтэй -70 кг өрсөлдөнө. Бусад арга хэмжээ дээрх цагтай ижил.

VI сарын 11, Баасан гараг: Эрэгтэй -100, эмэгтэй -78 кг өрсөлдөнө. Бусад арга хэмжээ дээрх цагтай ижил.

VI сарын 12, Бямба гараг: Эрэгтэйчүүд +100, эмэгтэйчүүдийн + 78 кг өрсөлдөнө. Бусад арга хэмжээ дээрх цагтай ижил.

VI сарын 13, Ням гараг: Холимог багийн тэмцээн (эрэгтэй -73, -90, +90 эмэгтэй -57, -70, +70 кг ) өрсөлдөнө. Бусад арга хэмжээ дээрх цагтай ижил.

Одоогоор хэсгийн барилдааны цаг тодорхой болоогүй байгаа бөгөөд бүртгэл дууссаны дараа цагийг баталгаажуулна.

Шагналын сан

  • I байр: Алтан медаль+26,000 евро (жүдоч: 20,800 евро, дасгалжуулагч 5200 евро)
  • II байр: Мөнгөн медаль+15.000 евро (жүдоч 12.000 евро, дасгалжуулагч 3000 евро)
  • III байр (x2): Хүрэл медаль, тус бүрт 8000 евро (жүдоч 6400 евро, дасгалжуулагч 1600 евро)

Холимог багийн барилдаан

  • I байр: Алтан медаль+90,000 евро (тамирчид 72,000 евро, дасгалжуулагч 18,000 евро)
  • II байр: Мөнгөн медаль+60,000 евро (тамирчид 48,000 евро, дасгалжуулагч 12,000 евро)
  • III байр (x2): Хүрэл медаль+тус бүр 25000 евро (жүдоч: 20,000 евро, дасгалжуулагч 5000 евро)

Энэ жилийн ДАШТ нь цар тахлын улмаас олимпын наадам болох жилтэй давхцаж байгаагаараа онцлог. Үүний улмаас хэд хэдэн шилдэг жүдоч энэ удаагийн тэмцээнийг өнжихөөр болжээ. Энэ нь манай бөхчүүдийн хувьд боломж байж мэдэх юм. Тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгсөн тамирчдыг эндээс харна уу!