Энэ сарын 21-нд Монголын спортын шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно 2018” ёслолын ажиллагаа болно. МҮОХ болон Спортын сэтгүүлчдийн холбоо хамтран зохион байгуулдаг тус шагналд энэ жил хэн хэн нэр дэвшсэн болохыг танилцуулья.
ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИНД НЭР ДЭВШИГЧИД
- Батцоожийн АМИНА (шатар)
Монгол улсын тав дахь эмэгтэй их мастер. Өнгөрсөн долдугаар сарын 8-11-ний өдрүүдэд Румыний Бухарест хотод болсон Дэлхийн шатрын холбооны хурлаар Дорнод аймгийн “Их Мастер” клубийн тамирчин Батцоожийн Аминаг эмэгтэй их мастер цолны болзол хангасан гэдгийг баталсан юм. 2001 онд төрсөн, 17 настай. Дэлхийн чансаа 2155.
- Бадамгаравын ГАНГААМАА (уулын спорт)
Дэлхийн спортын авиралтын хаан уул ертөнцийн 2 дахь ноён оргил К2 уул нь Пакистан улсын нутаг дэвсгэрт далайн төвшинөөс дээш 8611 м өндөрт оршдог. К2 уул нь дэлхийн хамгийн хүнд 10 авиралтын нэгдүгээрт ордог. Уулын оргилд гарах хүсэлтэй дөрвөн хүн тутмын нэг нь харамсалтайгаар амиа алддаг учир “Алуурчин уул” нэрээрээ алдартай. Б.Гангаамаа энэхүү уулыг эзэлсэн анхны монгол уулчин болсон юм.
- Ганхуягийн НАНДИНЗАЯА (буудлага)
Азийн наадмын алт, хүрэл медальт. Азийн наадмаас алтан медаль хүртсэн буудлагын хоёр дахь, эмэгтэйчүүдээс тав дахь тамирчин. Мөн нэг наадмаас алт, хүрэл медаль зүүсэн анхны монгол тамирчин болсон юм.
- Мягмардуламын НАНДИНЦЭЦЭГ (бокс)
Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон эмэгтэй боксын ДАШТ-ий 54 кг-д хүрэл медаль хүртэж, эмэгтэй боксчдоос дэлхийн медальтан болсон анхны тамирчин болсон.
- Ганбаатарын НАРАНЦЭЦЭГ (самбо)
Самбо бөхийн ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын аварга. Самбо бөхийн төрлөөр Азийн наадамд түрүүлсэн анхны тамирчин. Түүнчлэн жүдо бөхийн Экатеринбургийн Их Дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртсэн.
- Очирбатын НАСАНБУРМАА (чөлөөт бөх)
Унгарын Будапешт хотод болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр дэлхийн зэрэглэлийн тэмцээнээс нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, олимпийн төрлийн ДАШТ-ээс дөрвөн медальтай Монголын анхны тамирчин болсон юм.
- Доржсүрэнгийн СУМЪЯА (жүдо)
ДАШТ болон Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн. Дэлхийгээс гурван медальтай анхны жүдоч.
- Мөнхбатын УРАНЦЭЦЭГ (жүдо)
Энэ онд ДАШТ-ий шагналт V байр, Азийн наадмын хүрэл медальт, Абу Дабигийн Их Дуулгаас алт, Осакагийн Их Дуулгаас мөнгө, Парисын Их Дуулгаас хүрэл, Хөх хотын Гран Пригаас хүрэл медаль хүртсэн. IJF-ийн цувралаас 11 алт, 10 мөнгө, 12 хүрэл медаль хүртэж, нийт 33 медальтайгаар тэргүүлдэг.
- Үүрцайхын ҮҮРИЙНТУЯА (шатар)
Азийн залуучуудын АШТ-д хоёр дахиа түрүүлж, Монгол улсын зургаа дахь эмэгтэй их мастер болсон. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Английн Лондон хотод болсон хурлаар түүнийг их мастер болсныг баталжээ. 1998 онд төрсөн, 20 настай. Дэлхийн чансаа 2314.
- Энхболдын ХҮСЛЭН (даам)
Даамын насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-ээс 13 насандаа хүрэл медаль хүртэж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ. Дэлхийн даамын холбооны мастер цол хүртсэн.
- Баатаржавын ШООВДОР (чөлөөт бөх)
Унгарын Будапешт хотод болсон чөлөөтийн бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн.
ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИНД НЭР ДЭВШИГЧИД
- Эрдэнэбатын Бэхбаяр (чөлөөт бөх)
Азийн наадмын аварга, “Mongolia Open” тэмцээний аварга.
- Өлзийбаярын ДҮҮРЭНБАЯР (жүдо)
ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын мөнгөн медальт. Хөх хотын Гран Пригийн мөнгөтэй.
- Лхагвасүрэнгийн ОТГОНБААТАР (жүдо)
ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын хүрэл, МАСТЕРС тэмцээний мөнгө, Антальягийн Гран Пригийн хүрэлтэй.
- Цэрэнбямбын ОТГОНБИЛЭГ (даам)
Ази тивийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж, ДАШТ-д оролцох болзлоо хангасан.
- Түмэнбилэгийн ТҮВШИНТУЛГА (чөлөөт бөх)
Унгарын Будапешт хотод болсо чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн.
- Эрдэнэбаатарын ЦЭНДБААТАР (бокс)
Азийн наадмын аварга.
- Шаалуугийн ЭРДЭНЭБААТАР (самбо)
ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын мөнгөн медальт.
ОНЫ ШИЛДЭГ СПОРТ ТОГЛООМЫН БАГТ НЭР ДЭВШИГЧИД