#чөлөөт-бөх

40 мэдээ

koo
Бөхийн төрлүүд

Будапешт 2018: Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг тэргүүтэй долоон бөх өнөөдөр зодоглоно

d.byambajargal·

Өнөөдөр эрэгтэй жингийн барилдаан дуусч, эмэгтэй дөрвөн жингийн барилдаан явагдана. Эмэгтэй 65, 68, 72, 76 кг жингийн урьдчилсан шат, эрэгтэй 70, 97 кг болон эмэгтэй 55, 59 кг жингийн шигшээ барилдаан болох юм. Эмэгтэйчүүдийн 59 кг-д зодоглосон Б.Шоовдор хүрлийн төлөө барилдах бол эрэгтэй 70 кг-д Б.Бат-Эрдэнэ, 97 кг-д Ө.Батзул нар дагах тойрогт барилдах аж. Харин […]

koo
Бөхийн төрлүүд

Будапешт 2018: Америкчуудын наадам болов

d.byambajargal·

Унгарын нийслэл Будапешт хотод болж буй 15 дахь удаагийн бөхийн төрлүүдийн ДАШТ-д өнөөдөр эрэгтэй 57, 65, 79, 92 кг жингийн аваргууд тодорлоо. Манайхаас хоёр бөх дагаж барилдсан ч 92 кг-д зодоглосон Л.Төртогтох V байр эзэлсэн юм. ЭРЭГТЭЙ 57 КГ: Алт: Завур Угуев (ОХУ) 4:3 Нурислам Санаев (Казахстан) Хүрэл: Сулейман Атли (Турк) 5:4 Томас Гилман (АНУ) Хүрэл: Юүки Такахаши […]

KOO.MN
Бөхийн төрлүүд

Будапешт 2018: “Зууны барилдаан II” биднийг хүлээж байна

d.byambajargal·

Унгарын Будапешт хотод болж буй бөхийн төрлүүдийн ДАШТ гурав дахь өдрөө үргэлжлэв. Энэ өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 70, 97 кг, эмэгтэйчүүдийн 55, 59 кг-ийн урьдчилсан шатны барилдаан болов. Манай улсаас дөрвөн бөх зодоглосон ч эмэгтэйчүүдийн 59 кг-д Баатаржавын Шоовдор хагас шигшээд ганцаараа хүч сорьлоо. Өнгөрсөн жил “Парис 2017”-д эрэгтэй чөлөөт бөхийн 97 кг-д АНУ-ын Кайл […]

KOO.MN
Бөхийн төрлүүд

Будапешт 2018: Т.Тулга, Л.Төртогтох нар дагаж барилдана

d.byambajargal·

Унгарын Будапешт хотод болж буй бөхийн төрлүүдийн ДАШТ-ий гурав дахь өдөр манай зургаан бөх хүч сорино. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Тулга, 92 кг-д Л.Төртогтох нар дагах барилдаан хийх бол эрэгтэйчүүдийн 70 кг-д Б.Бямбадорж, 97 кг-д Ө.Батзул, эмэгтэйчүүдийн 55 кг-д Э.Даваачимэг, 59 кг-д Б.Шоовдор нар урьдчилсан шатны эхний барилдаанаа хийх юм. ЭРЭГТЭЙ 65 КГ (Дагах тойрог) […]

KOO.MN
Бөхийн төрлүүд

Будапешт 2018: Т.Түвшинтулга хүрэл медалийн эзэн боллоо

d.byambajargal·

Өчигдөр чөлөөт бөхийн эрэгтэй 61, 74, 86, 125 кг жингийн медалийн барилдаан өндөрлөв. Эрэгтэйчүүдийн 61 кг-д Т.Түвшинтулга дагах барилдаанд Энэтхэгийн бөх Сонба Гонганег 7:0-ээр илүүрхээд хүрлийн төлөөх барилдаанд Гүржийн Бека Ломтазег 6:3-аар ялснаар дэлхийн дэвжээнээс медаль хүртлээ. Булган аймгийн Тэшиг сумын хүчтэн, “Аваргууд академи”-ийн бөх Т.Түвшинтулга бөхийн төрлүүдийн ДАШТ-ээс манай улсын 58 дахь медаль, 31 […]

KOO.MN
Бөхийн төрлүүд

Будапешт 2018: Э.Бэхбаяр тэргүүтэй таван бөх өнөөдөр барилдана

d.byambajargal·

Унгарын Будапешт хотод болж буй бөхийн төрлүүдийн ДАШТ-ий хоёр дахь өдөр чөлөөт бөхийн 57, 65, 79, 92 кг жингийн урьдчилсан шат, 61, 74, 86, 125 кг жингийн финалын барилдаан болно. Өчигдөр болсон эхний өдрийн барилдаанд Т.Түвшинтулга дагаж барилдах эрхтэй болсон билээ. Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Бэхбаяр, 65 кг-д Т.Тулга, 79 кг-д П.Өнөрбат, 92 кг-д […]

KOO.MN
Бөхийн төрлүүд

Будапешт 2018: Т.Түвшинтулга дагаж барилдана

d.byambajargal·

Унгарын нийслэл Будапешт хотод бөхийн төрлүүдийн ДАШТ өнөөдөр нээлтээ хийлээ. Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 125 кг-д манай дөрвөн бөх хүч сорьсон юм. Харамсалтай нь, манай бөхчүүдээс гурав нь барилдаанаа өндөрлөв. Харин 61 кг-д Т.Түвшинтулгыг хоёрдугаар тойрогт ялсан ОХУ-ын Гаджимурад Рашидов аваргын төлөө шалгарч үлдсэн тул манай бөх дагах эрхтэй болжээ. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны шинэчлэгдсэн […]

KOO.MN
Бөхийн төрлүүд

Чөлөөт бөх: 2021 оны ДАШТ Норвегийн Осло хотод болно

d.byambajargal·

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны чуулга уулзалт болж, ойрын хоёр жилийн төлөвлөгөөгөө баталжээ. Уулзалт өнгөрсөн сард Афганистаны Кабул хотод халдлагад өртсөн чөлөөт бөхийн клубийн эмгэнэлд явдалд гашуудлын нэг минутаар эхэлсэн юм. Энэ үеэр ирэх хоёр жилд болох зарим насны ДАШТ-ийг болон бусад томоохон тэмцээнийг баталгаажуулсан байна. 2019 оны ДАШТ-үүд: Насанд хүрэгчид – Казахстаны Астана хот u23 […]

KOO.MN
Бөхийн төрлүүд

Будапешт 2018: П.Орхоныг Э.Гантуяа, Ш.Түмэнцэцэгийг С.Батцэцэг орлоно

d.byambajargal·

Энэ сарын 20-28-нд Унгарын Будапешт хотод чөлөөт, сонгомол бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ болно. Уг тэмцээнд явах бөхчүүдийг тэмцээн болохоос хоёр сарын өмнө сорилго барилдаанаар тодруулсан юм. Харамсалтай нь, Монголын эмэгтэй шигшээ багт зайлшгүй хийх ёстой зүйл байсан нь 62 кг-д допинг хэрэглэсэн хэмээн асуудалд ороод буй П.Орхоны жинд хэн явах вэ гэдэг асуулт байлаа. Азийн […]

KOO.MN
Бусад

Казахстаны Астана хотод 2019 онд чөлөөт бөхийн ДАШТ болно

d.byambajargal·

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Казахстаны Астана хотод 2019 оны чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ-ийг зохион байгуулах болсноо зарлав. Тус улсын нийслэлд орших “Даулет” спортын ордонд ирэх оны есдүгээр сарын 14-22-нд насанд хүрэгчдийн ДАШТ болох аж. Астана хотод өмнө нь чөлөөт бөхийн Олон улсын тэмцээнийг зохион байгуулсан туршлагатай. Тодруулбал, 2014 онд насанд хүрэгчдийн тивийн АШТ, 2016 онд […]

KOO.MN
Бөхийн төрлүүд

Б.Бат-Эрдэнэ залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв

d.byambajargal·

Словакийн Трнава хотод болсон Залуучуудын ДАШТ өчигдөр өндөрлөв. Эрэгтэйчүүдийн ангилалд манай улсаас залуу мастер Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ хэмээх 1999 онд төрсөн, Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Ирээдүйн одод” клубийн тамирчин залуу цор ганц хүрэл медалийг хүртлээ. 74 кг-д хүч сорьсон Б.Бат-Эрдэнэ эхний даваанд гоц мөргөөд, Казахстаны Айбар Жилкайдаровыг 10:0 оноогоор цэвэр ялсан. Улмаар дараагийн тойрогт Болгарын […]

KOO.MN
Бөхийн төрлүүд

Залуучуудын ДАШТ-ээс Монголын эмэгтэй баг хошой мөнгө, нэг хүрэлтэй

d.byambajargal·

Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ Словакийн Трнава хотод болж буй. Энэ тэмцээний эмэгтэйчүүдийн ангиллын барилдаан өчигдөр дуусч, багийн дүнгээ гаргажээ. Японы эмэгтэй баг найм дахь жилээ дараалан нийлбэр дүнгээр тэргүүлж, мөнгөн медалийг ОХУ-ын баг, хүрлийг БНХАУ-ын баг хүртлээ. Япончууд эмэгтэйчүүдийн сүүлийн өдөр дөрвөн алтан медаль хүртэж, нийт зургаан түрүүгээр тэргүүлсэн юм. Ингэснээр япончууд сүүлийн таван ДАШТ-д […]